Герман улс Украинд шууд зэвсэг нийлүүлнэ гэж мэдэгдлээ.

Герман улс Украинд шууд зэвсэг нийлүүлнэ гэж мэдэгдлээ.

Германы канцлер Олаф Шольц  Герман улс Украинд шууд зэвсэг нийлүүлнэ гэж мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэлдээ “1000 танк эсэргүүцэх зэвсэг, 500 ширхэг "Стингер" пуужин илгээнэ” гэсэн юм.

Берлин мөн Германд үйлдвэрлэсэн зэвсгийг мөргөлдөөнтэй бүс рүү илгээхэд тавьсан зарим хязгаарлалтыг цуцалсан нь гуравдагч орнууд Украин руу илүү их зэвсэг илгээх боломжтой гэсэн үг юм. канцлер Олаф Шольц “Оросын түрэмгийлэл нь эргэлтийн цэг болсон” гэж мэдэгдээд энэхүү арга хэмжээ нь мөргөлдөөнтэй бүс нутагт зэвсэг экспортлохыг хориглосон Германы олон жилийн бодлогоос татгалзахад хүргэсэн гэж онцоллоо.

Социалистууд, либералууд болон ногоонуудаас бүрдсэн Германы гурван намын эвслийн засгийн газар ОХУ-ын Украины түрэмгийллийн эсрэг нэгдсэн хариу арга хэмжээ боловсруулахад бэрхшээлтэй тулгарсан байна.

Гэхдээ тус улсын Гадаад хэргийн яамны сайд, ногоон үзэлт Анналена Баербок, "Путины түрэмгийллийн дайны дараа манай дэлхий өөрчлөгдсөн. Олон улсын хуулийг зөрчсөн энэ үйлдэлд бид балмагдсан ч, хүчгүйдээгүй. Тиймээс бид эх орныхоо төлөө тулалдаж байгаа Украины цэргүүдэд танк эсэргүүцэх зэвсэг, “Стингер” пуужингаар туслах болно” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.