Украины мисс Аннастасия Ленна эх орноо хамгаалах уриалгад нэгджээ.
2015 онд "Miss Grand International" тэмцээнд түрүүлсэн Украины тэргүүн мисс Аннастасия Ленна өндөр өсгийтөө армийн гутлаар солин, эх орноо хамгаалах уриалгад нэгджээ.
Тэрээр энэ тухайгаа өөрийн инстаграм хуудаснаа "Украины хилийг түрэмгийлэхээр давсан хэнийг ч болов алах болно" хэмээх тайлбартай зургаа өчигдөр нийтэлсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Зеленскийг "Жинхэнэ бөгөөд хүчирхэг удирдагч" хэмээн онцолжээ.
Мисс бүсгүй өнгөрөгч лхагва гарагаас хойш Украины зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлж, хандив өргөхийг уриалсаар байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.