БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэлжээ
БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт өнөө өглөөнөөс орон даяарх 3552 санал авах байранд эхэлжээ.
Энэхүү сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигч Ли Жэ Мён, сөрөг хүчний гол нэр дэвшигч Юн Сок Ёл нар хамгийн эхэнд саналаа өгсөн хүмүүсийн тоонд багтжээ.
Тодруулбал, Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён Сөүл хотын санал авах байранд, Иргэний хүч намаас нэр дэвшигч Юн Сок Ёл зүүн өмнөд нутгийн Бусан хотод тус тус саналаа өгсөн байна.
Ирэх долоо хоногийн лхагва гарагт болох сонгуулийн өдрөөс өмнө саналаа өгөх хүсэлтэй иргэн бүр урьдчилсан санал хураалтад оролцох боломжтой юм.
Өнөө өглөөний 11 цагийн байдлаар сонгогчдын ирц 5.38 хувьд хүрээд байгаа нь 2014 оны зургаадугаар сараас урьдчилсан санал хураалтыг явуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсныг Сонгуулийн үндэсний хорооноос мэдээлжээ.
Энэ удаагийн сонгуульд 44 сая гаруй сонгогч санал өгөх эрхтэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.