БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём коронавирусний халдвар авчээ
БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём коронавирусний халдвар авсан гэж түүний ажлын албанаас пүрэв гарагт мэдээлжээ.
Ким Бү Гём тус улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг удирдаж, холбогдох албаны хүмүүс болон мэргэжилтнүүдтэй ойр ойрхон уулзалт хийж байсан юм. Харин тэрбээр хоёрдугаар сарын 28-ны өдөр Дэгү хотод очсоны дараа түүнд ядарч сульдах зэрэг коронавирусний шинж тэмдэг илэрсэн ба пүрэв гарагт PCR шинжилгээний хариу нь эерэг гарчээ.
Тэрбээр одоогоор ханиалгах зэрэг хөнгөн ханиадны шинж тэмдэгтэй байгаа ба гэрээр эмчилгээ хийлгэж байгаа тухай Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгдэв.
Энэ хугацаанд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг өөр албан тушаалтан түр хугацаанд удирдах ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.