Францад ажлын байранд мөрдөж буй “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг цуцална

Францад ажлын байранд мөрдөж буй “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг цуцална

Францын Засгийн газар ажлын байранд мөрдөж буй “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг гуравдугаар сарын 14-ний өдрөөс цуцална гэж тус улсын Хөдөлмөрийн сайд Элизабет Борн мягмар гарагт мэдэгджээ.

Тодруулбал, ажлын байранд амны хаалт заавал зүүх шаардлагагүй болж, хүн хоорондын зай барих журмыг цуцална гэж “Le Figaro” сонин түүний мэдээлснийг эш татан уламжилсан байна. Гэхдээ халдвар тархсан хэвээр байгаа тул амны хаалт зүүх хүсэлтэй ажилтнуудад ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шаардлага тавихгүй гэдгийг нэмж хэлжээ.

Мөн гараа угаах, аливаа гадаргууг цэвэрлэх, ажлын байрыг агааржуулах зэрэг эрүүл ахуйн дүрэм журмыг үргэлжлүүлэн мөрдөхийн ач холбогдлыг Хөдөлмөрийн сайд цохон тэмдэглэсэн байна. Зайнаас ажиллах тухайд тэрбээр холбогдох дүрмийг компани нь тодорхойлон боловсруулна гэсэн байна.

Өнгөрсөн пүрэв гарагт Францын Ерөнхий сайд Жан Кастекс Засгийн газар халдварын тархалтыг хяналтад авах үүднээс хэрэгжүүлж буй хязгаарлалтуудыг гуравдугаар сарын дунд үеэс сулруулж, битүү орчинд амны хаалт зүүх, нийтийн тээврийн хэрэгсэл, эмнэлэг, асрамжийн газраас бусад газарт вакцины паспорт үзүүлж нэвтрэх журмыг цуцална гэдгийг мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.