Австри вакцинжуулах тухай хуулийн үйлчлэлийг түр зогсоох шийдвэр гаргав

Австри вакцинжуулах тухай хуулийн үйлчлэлийг түр зогсоох шийдвэр гаргав

Австрийн Засгийн газар заавал вакцинжуулах тухай хуулийн үйлчлэлийг түр зогсоох шийдвэр гаргасныг Европын холбоо, Үндсэн хуулийн асуудал эрхэлсэн сайд Каролине Эдтштадлер мэдэгджээ.

Сайдын хэлснээр, Австрийн Засгийн газрын дэргэдэх шинжээчдийн тусгай комиссоос эрүүл мэндийн салбарын байдал тогтвортой байгаатай холбогдуулан ковидоос сэргийлэх вакцинд заавал хамруулахаас түр татгалзахыг зөвлөжээ. "Эрүүл мэндийн сайдтай зөвлөлдсөний дүнд бид комиссын саналыг дагаж, заавал вакцинжуулалтыг түр зогсоох шийдвэрт хүрсэн" гэж Эдтстадлер Венад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар Австрийн хүн амын 70 орчим хувь нь коронавирусний вакцины хоёр тунг тариулжээ.

Австри улсад 18-аас дээш насны иргэдийг коронавирусний вакцинд заавал хамруулах тухай хууль хоёрдугаар сарын 5-наас хэрэгжиж эхэлсэн байна. Хуулийн хэрэгжилтэд гуравдугаар сарын 15-наас хяналт тавихаар төлөвлөж байжээ. Уг хуулийг эсэргүүцсэн жагсаал Австрийн хотуудад 2021 оны 11 дүгээр сараас хойш долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд болж байв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.