Герман “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг сулруулах төлөвлөгөөгөө танилцуулжээ

Герман “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг сулруулах төлөвлөгөөгөө танилцуулжээ

Германы Засгийн газар “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг гуравдугаар сарын 19-нөөс сулруулах төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрчээ.

Тодруулбал, олон нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх, асрамжийн газар, эмнэлэгт байгаа эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахын тулд шинжилгээ хийх зэрэг үндсэн журмуудыг үргэлжлүүлэн мөрдөнө.

Гэхдээ шинэ төлөвлөгөөний дагуу мужууд тодорхой бүсэд “халуун цэгт хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг” нэвтрүүлэх боломжтой болно. Үүнд халдварын тохиолдлын тоо өндөр байгаа, өвчлөл эрс нэмэгдсэн, шинэ хувилбар тархсан зэрэг газрууд багтах бөгөөд хороолол, суурин, бүс нутаг, төдийгүй мужийг ч бүхэлд нь хамарч болох ажээ.

Ингэснээр үйлчилгээний газруудад зөвхөн вакцинд хамрагдсан хүмүүсийг эсвэл вакцинд хамрагдсанаас гадна шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг нэвтрүүлэх зэрэг шаардлагыг дахин нэвтрүүлэх төлөвтэй байна. Ингэхдээ мужийн эрх баригчид холбогдох шийдвэрийг дэмжих ёстой бөгөөд халуун цэгийн цар хүрээг нарийн тодорхойлох шаардлагатай байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.