БНСУ-ын Ерөнхийлөгч Хятадтай харилцаагаа илүү хөгжүүлнэ гэл
БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сог Ёл Хятадтай харилцаагаа илүү хөгжүүлнэ гэлээ.
Тэрбээр “Өмнөд Солонгос, Хятадын харилцаа хөгжих болно гэдэгт итгэлтэй байна. Сөүл, Бээжингийн дипломат харилцаа хоёр орны ард түмэнд олон салбарт тусалсан. Тэр дундаа эдийн засгийн хөгжилд нөлөө үзүүлсэн” гэжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ард түмний хүч намаас нэр дэвшсэн Юн Сог Ёл сонгогчдын 48.59 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. Тэрбээр ирах тавдугаар сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөнө. БНСУ-ын Үндсэн хуулийн дагуу түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.