“Сегодня” мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Лилия Гильдеева Оросоос явжээ.

“Сегодня” мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Лилия Гильдеева Оросоос явжээ.

НТВ телевизийн “Сегодня” мэдээллийн хөтөлбөрийг олон жил хөтөлсөн Лилия Гильдеева Оросоос явжээ.

НТВ телевизэд 16 жил ажилласан Лилия Гильдеева ажлаасаа гарахаар төлөвлөж байсан ч дарга нар нь түүнийг гаргахгүй гэж айж байснаа ярьжээ. Лилия Оросоос явсныхаа дараа НТВ телевиз рүү ажлаас гарах өргөдлөө илгээсэн байна.

Оросын шоу бизнесийн салбарын олон алдартан эх орноосоо явсан билээ. Алла Пугачева, Максим Галкин, Жасмин, Ольга Бузова зэрэг алдартан гадны улсыг зориод байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.