Японд хүчтэй газар хөдөлсний улмаас 92 хүн гэмтэж, бэртжээ
Японы зүүн хойд хэсэгт хүчтэй газар хөдөлсний улмаас хоёр хүн амиа алдаж, 92 хүн гэмтэж, бэртжээ.
Киодо агентлагийн мэдээлснээр, 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт Фүкүшима муж орчим орон нутгийн цагаар 23.36 Номхон далайн бүсэд болжээ. Цүнамигийн аюул болж болзошгүй тухай анхааруулаад байна. Газар хөдлөлтийн голомт 60 км гүнд бүртгэгджээ.
Газар хөдлөлт Японы зүүн хойд болон хойд бүс нутгуудад мэдрэгдсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас тасар цахилгаан хангамжийг сэргээсэн байна. Өнгөрсөн шөнийн байдлаар 24 мянган айл өрх цахилгаангүй болжээ. Газар хөдлөлтийн дараахан цахилгаангүй болсон айл өрхийн тоо хоёр саяд хүрээд байв. Токио хотод 700 мянган айл өрх цахилгаангүй болсон байсан бөгөөд өдгөө 4.3 мянгаас бусад нь цахилгаанаар хангагдаад байна.
Ираны өмнө зүгт мөн 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв мэдээлжээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 23.15 цагт бүртгэгджээ. Голомт нь 10 км гүнд 352 мянган хүн амтай Бендер-Аббас хотоос баруун өмнөд зүгт 166 км-т бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.