АНУ-ын цор ганц мужид нас баралт бүртгэгдээгүй байна
АНУ-ын 50 мужаас ердөө цор ганц муж буюу Вайоминг мужид коронавирусээр шалтгаалж хүний амь нас эндээгүй байна.
Хэдийгээр Хавай мужид саяхныг болтол нас баралт бүртгэгдээгүй байсан ч Оаху хотын харьяат 67 настай эрэгтэй орон нутгийн цагаар мягмар гарагийн 20:00 цагт амьсгал хурааснаар Вайоминг муж ганцаараа үлдлээ.
Жонс Хопкинсийн их сургуулийн судалгаанд дурдсанаар Вайоминг мужид коронавирусний оноштой 109 хүн байгаа аж.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.