Энэтхэгт карантин зарлаж, олон сая хүн ажилгүй болжээ
нэтхэгт коронавирусний улмаас гэнэт 21 хоногийн карантин зарлалаа. Энэ хориг хөдөөгөөс хотод ирж ажилладаг олон сая ажилчинд хүнд цохилт болсон юм. Үйлдвэрүүд хаагдаж, жижиг бизнес эрхлэгчид дампууран, цалингаа ч олгож чадахгүй болсон тул бүгд төрөлх нутагтаа харихаас өөр аргагүй болсон байна. Карантин эхлэхээс хэдэн цагийн өмнө бүгд амжиж, унаанд суухаар яарч, Энэтхэг орон тэр даяараа бужигнажээ.
Шинэ Дели хотод зорчигчид автобусыг дайран эзэлсэн байна.
Хамгийн муу суудлын төлөө ч энд дайн болсон.
Хамгийн сэргэлэн, золбоолгууд нь дээврийн суудлыг эзэлжээ.
Карантин хэзээ дуусах, дахин сунгах эсэх нь тодорхойгүй учир бүгд ачаа бараагаа аваад гэр бүлээрээ дайжиж байна.
Энэ шахцалдаан дунд хүүхдээ эрүүл саруул гэртээ хүргэх хамгийн чухал.
Автобус, ачааны машин, үхэр тэрэг ч байсан хамаагүй унаа л бол унаа.
Ийм бужигнаан дунд ч маск зүүж, эрүүл мэндээ хамгаалсан хүн байлаа.
Гэхдээ зорчигчид хоорондоо 1.5 метр зайтай суух дүрэм хэнд ч хамаагүй. Маскаа хоёр цаг тутам солих хүн энд үгүй. Энэ олон хүн дунд хэд нь халдвартай байсан нь удахгүй статистикийн баримтаар илрэх болно.
Харин ажилгүй болсон энэ олон хүний хувьд гэртээ л харьж байвал юу ч хамаагүй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.