БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн анхааралд
Сүүлийн үед БНСУ-д оршин суугаа манай иргэдийн өргөнөөр ашигладаг фэйсбүүк, цахим орчинд Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын захиалга авч гаргаж өгөх үйлчилгээ үзүүлнэ гэх зарууд гарч байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 126 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын дагуу энгийн гадаад паспортыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар олгоно гэж заасан байдаг.
Иймд Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын захиалга авах эрхгүй байгууллага, хувь хүнд гадаад паспорт авах захиалга өгөх нь хувийн мэдээллээ алдагдах, захиалсан паспорт үрэгдэх, алга болох, гадаад паспорт болон хувийн мэдээллийг гуравдагч этгээд ашиглах зэрэг эрсдэлтэй болохыг анхаарч, иргэд өөрсдийн хувийн мэдээллийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтад хариуцлагатай хандаж, албаны эх сурвалжгүй, худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг зөвлөж байна.
МОНГОЛ УЛСЫН БНСУ-Д СУУГАА
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.