БНСУ ковидын үед олгож байсан санхүүгийн дэмжлэгээ зогсооно

БНСУ ковидын үед олгож байсан санхүүгийн дэмжлэгээ зогсооно

БНСУ-ын Халдварт өвчин судлалын газрын даргын тушаалаар өчигдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс КОВИД-19 халдварт өвчний өнөөгийн 1-р зэргийн ангиллаас 2-р зэрэгт оруулах шийдвэрийг гаргалаа. 

Хэдийгээр өвчний аюулын зэргийг бууруулж байгаа боловч эмчилгээ болон тусгаарлан ажиглах үйл ажиллагаанд одоо мөрдөгдөж байгаа журам хэвээр үйлчлэх аж. 

Цаашид 4 долоо хоногийн хугацаанд өвчний нөхцөл байдлыг ажигласны үндсэн дээр эмчилгээ, тусгаарлан ажиглах журамд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх ба хэрвээ 2-р зэргийн халдварт өвчний ангилалд бүрэн шилжиж, эмчилгээ, тусгаарлалтын журмыг сулруулах шийдвэр гаргасан тохиолдолд дараах гол өөрчлөлтүүд гарахаар байна.

Үүнд:

  • Өвчний халдвар авсан тохиолдолд тусгаарлагдан эмчлүүлэх үүргийг хуулиар хүлээхгүй,
  • Тусгаарлан ажиглах ажиллагааг хот, аймгийн захиргаанаас зохион байгуулж байсныг эмнэлгийн байгууллагууд хариуцна,
  • Эмчилгээний зардлыг улсаас хариуцаж байсныг зогсоож, иргэд өөрсдөө хариуцна,
  • Өвчний улмаас тусгаарлагдсан, үйл ажиллагаа нь зогссон иргэн, ААН-үүдэд олгож байсан санхүүгийн дэмжлэгийг зогсоох зэрэг болно.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН БНСУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.