БНСУ-Д ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙН ХОЛБООД, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

Тус ЭСЯ-ны Консулын хэлтсээс БНСУ-д үйл ажиллагаа явуулж байгаа монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоод, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг шинэчилж байгаа тул холбогдох мэдээллээ 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор seoulmongolesy@gmail.com, seoul3@mfa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Мэдээлэлд байгууллагын нэр, үйл ажиллагааны тухай товч танилцуулга, тухайн байгууллагыг төлөөлөх тэргүүн, удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын овог нэр, байгууллагын хаяг болон холбоо барих утасны дугаараа тодорхой бичихийг анхаарна уу.

ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.