ОХУ Европ руу байгалийн хий нийлүүлсний төлбөрөө рублиэр авахаар боллоо.
ОХУ Европ руу байгалийн хий нийлүүлсний төлбөрөө рублиэр авахаар боллоо.
Европын орнууд байгалийн хийг рублиэр авахаас татгалзаж байгаа ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тушаалаа гаргажээ. Оросын байгалийн хийг рублиэр авах ёстой тушаал дөрөвдүгээр сарын 1-нээс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Европын Холбоо болон АНУ руу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, төлбөрийг нь доллар, евро болон бусад валютаар авах нь бидэнд ямар ч утгагүй. Иймээс бид бараа бүтээгдэхүүн нийлүүлснийхээ төлбөрийг Оросын рублиэр авна. Байгалийн хийнээс эхэлнэ” гэсэн байна.
Путины мэдэгдсэнээр эхлээд найрсаг бус гэж нэрлэгддэг орнуудад нийлүүлж буй байгалийн хийн төлбөрийг рубль руу шилжүүлэх аж.
Оросын Төв банк байгалийн хийг худалдан авагчдад Оросын дотоодын зах зээлээс рубль авах ажиллагааны журмыг долоо хоногийн дотор боловсруулах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.