Вилл Смит Кино академиас өөрийн хүсэлтээр гарсан.
АНУ-ын нэрт жүжигчин Вилл Смит тус улсын Кино академиас өөрийн хүсэлтээр гарсан байна. Энэ жилийн Оскарын тайзнаа эхнэрийг нь бүдүүлгээр ёжилсон хөтлөгч Крисс Рокийг Вилл Смит алгадсан. Олны нүдэн дээр хүчирхийлэл үйлдсэн нь нийгэмд хоёр талтай тусаж байгаа. Зарим нь, эр хүний зангарга гаргаж, эхнэрээ өмөөрч чадлаа гэсэн бол үлдсэн хэсэг нь ёслолын тайзнаа өөрийгөө захирч чадсангүй хэмээн буруушааж байв.
Тэгвэл, Вилл Смит эл үйлдэлдээ ёс зүйн хариуцлага хүлээж, ийн Кино академиас гарч буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр "Миний үйлдэл олон хүнийг гомдоосон. Үүнд Крисс Рокийн гэр бүлээс гадна телевиз үзэж суусан нийт үзэгчдээсээ уучлал хүсээд хчирхийллийг дэмжихгүйн төлөө цаашид бүхий л чадлаараа ажиллана" гэж хэлээд кино академаас гарч буйгаа мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.