Японд орон сууцны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрэв
Японы нийслэл Токио хот болон тус хоттой залгаа мужуудад орон сууцны дундаж үнэ 63.3 сая иен (503 мянган ам.доллар) болж, түүхэн дээд үзүүлэлт хүрсэн тухай тус улсын Үл хөдлөх хөрөнгийн эдийн засгийн хүрээлэн мэдээлжээ.
Тус байгууллагын мэдээлснээр, Токио болон хөрш зэргэлдээх Чиба, Канагава, Сайтама мужуудад үл хөдлөх хөрөнгийн дундаж үнэ өнгөрсөн санхүүгийн жилд 6.1 хувиар өсөж, 1990 оны санхүүгийн жилийн өмнөх дээд үзүүлэлт болох 62.14 сая иенээс давсан байна.
Токиогийн төвд байрлалтай орон сууцны дундаж үнэ дурдсан хугацаанд 84.4 сая иенд (668 мянган ам.доллар) хүрсэн нь мөн түүхэн дээд үзүүлэлт юм. Тус хотын төвийн дүүргүүдэд орон сууцны үнэ 1991 оноос хойш 80 сая иенээс хэтэрч байгаагүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.