Канэ Танака 119 насандаа таалал төгсжээ

Канэ Танака 119 насандаа таалал төгсжээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн хэмээн Гиннесийн номд бүртгэгдсэн Японы иргэн Канэ Танака 119 насандаа таалал төгссөн талаар Фүкүока мужийн засаг захиргаанаас өнөөдөр мэдээлжээ.

К.Танака Японы баруун өмнөд нутгийн Фүкүока мужийн Важиро сууринд 1903 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр төржээ. Мужийн засаг захиргааны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 19-ний өдөр тэрбээр эмнэлэгт таалал төгссөн байна.

Өндөр настан 2021 оны зуны Токиогийн Олимпын наадмын галт бамбарын буухианд тэргэнцэртэй оролцохоор төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас оролцож чадаагүй байна.

2019 оны гуравдугаар сард 116 насандаа Гиннесийн номд дэлхийн хамгийн өндөр настай хүнээр бүртгэгдсэн тэрбээр 117 нас 261 хоногтойдоо Японы бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр настай хүнээр тодорчээ. 

“Mainichi” сонинд мэдээлснээр, К.Танака таалал төгссөнөөр Осака мужийн Кашивара хотын оршин суугч, 115 настай Фүса Тацүми Японы хамгийн өндөр настай иргэн болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.