Шинжилгээгээр коронавируст халдварын 15 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 15 тохиолдол бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 10 нь Улаанбаатар хотод, 5 нь орон нутагт батлагдсан байна. Орон нутгаас Өмнөговь аймагт коронавируст халдварын таван тохиолдол бүртгэгдсэн бол бусад аймагт шинээр халдвар илрээгүй.
Коронавируст халдвартай 212 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 12 хүний биеийн байдал нэн хүнд байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 458 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.