МАН-ын бүлэг “LRT” төслийг судлах ажлын баг байгуулна
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд “Засгийн газраас зээлийн баталгаа гаргах тухай” тогтоолыг хэлэлцсэн байна.
Улмаар уг төслийг нарийвчлан судлах ажлын багийг Засгийн газартай хамтран байгуулахаар шийдвэрлэсэн байна. Уг ажлын баг 14 хоногт багтаан дүгнэлтээ гаргах аж.
Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн уг тогтоолд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, Тавантолгойн ДЦС барих төслийг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг тусгасан байна. Тиймээс нийслэлийн удирдлагуудыг бүлгийн хуралд оролцуулж, LRT буюу "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний шугам тавих" тэрэгний төслийг танилцуулгыг сонсжээ. Улмаар уг төслийг төсвийн тодотголын хамт яаран хэлэлцэх шаардлаггүй, нарийвчлан авч үзэх нь зөв хэмээн МАН-ын бүлэг шийдвэрлэж, ажлын баг гаргахаар шийдвэрлэсэн гэдгийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийн хурал хийж, танилцуулав.
Мөн тус бүлгийн хурлаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дэмжихээр шийдвэрлэсэн байна. Улмаар дээрх хуулийн талаар УИХ-аас ажлын баг байгуулах нь зөв хэмээн үзжээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.