БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэх бүртгэл эхлэсэн.

БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэх бүртгэл эхлэсэн.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийг 2022 оны 04 сарын 25-28-ны өдрүүд бүртгэнэ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны 4-р сарын 25-ны өдрийн 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдана.

11:00 цагийн байдлаар бүртгэл 10 гаруй хувьтай буюу 297 хүн бүртгэгджээ.

Цахим бүртгэлийн системийн ачаалал их байгааг харгалзан хүлээцтэй хандах, шалгаж байна гэсэн тохиолдолд хүлээж байх хэрэгтэйг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвөөс анхаарууллаа.

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

  • 18- 39 настай байх (1982 оны 4 дүгээр сарын 26-аас 2004 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
  • Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://hudulmur-halamj.gov.mn/content/1685

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хаврын их цэвэрлэгээний хүрээнд 4.5 сая ам метр талбайг цэвэрлэлээ 2022-04-25

Гадаад харилцааны чиглэлд хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалт өнөөдөр боллоо 2022-04-25

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлж буй иргэдийн анхааралд 2022-04-25

Шинжилгээгээр коронавируст халдварын 15 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-04-25

МАН-ын бүлэг “LRT” төслийг судлах ажлын баг байгуулна 2022-04-25

БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэх бүртгэл эхлэсэн. 2022-04-25

А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгө хүүхдэд л зориулагдах ёстой. 2022-04-25

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. 2022-04-25

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 33 хоногийн нөөцтэй 2022-04-25

Он гарсаар 1,080.4 тонн катодын зэс экспортолжээ. 2022-04-25

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 2022-04-26