БНСУ-ын Ерөнхийлөгч Гадаад, Дотоод хэргийн сайд нарыг томиллоо
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Гадаад хэргийн сайд Пак Жин, Дотоод хэргийн сайд Ли Сан Мин нарыг пүрэв гарагт томилсон талаар Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ.
Эдгээр томилгоо нь өнөө орой товлоод буй Юн Сок Ёлын Засгийн газрын анхны хуралдааны ирцийг бүрдүүлэхэд шаардлагатай ажээ.
Пак Жин нь эрх баригч Иргэний хүч намын хууль тогтоогч бол Ли Сан Мин нь Авлигатай тэмцэх, иргэний эрхийн комиссын дэд даргаар ажиллаж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.