БНАСАУ-д үл мэдэгдэх чичрэг өвчин дэгдсэн

БНАСАУ-д үл мэдэгдэх чичрэг өвчин дэгдсэн

БНАСАУ-д дөрөвдүгээр сарын сүүлээр үл мэдэгдэх чичрэг өвчин дэгдсэн тухай Ройтерс агентлаг Хойд Солонгосын хэвлэлүүдийг иш татан мэдээлжээ.

Үл мэдэгдэх чичрэг өвчнөөр 350 мянга орчим хүн өвдсөнөөс 162 мянга нь эмчилгээнд хамрагдсан байна. Ингэхдээ эдгээр өвчтөний хэдэд нь ковид илэрсэн тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ тодруулаагүй байна.

Баасан гарагт гарагт Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ халдварын тархалт нийслэл Пёньян хотоос хальсан тухай мэдээлжээ. Тавдугаар сарын 12-нд тус улсад илэрсэн халдварын 18 мянга гаруй тохиолдол эл чичрэг өвчинд хамаатай гэж Ройтерс мэдээлсэн бол Ёнхап агентлаг ковидын халдвар 18 мянгад хүрсэн гэж мэдээлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, халуурах шинж тэмдэг илэрсэн 187 мянган хүнийг тусгаарлаж, эмчилж байгаа аж.  Түүнчлэн, зургаан нас баралт бүртгэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.