УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар зургаан хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар зургаан хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар доох зургаан хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

2. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нарын 4 гишүүн 2022.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

3. Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

4. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

5. “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

6. Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл

Чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нэмэх, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг ойлгомжтой болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслийн төсөвт өртгийг хуулиар өөрчлөн баталсан бол гэрээний үнийг нэг удаа нэмэх боломжтой байхаар төсөлд тусгасан байна. Мөн УИХ-аас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөлтэй холбогдуулан тендер шалгаруулалтыг хялбаршуулах, шаардагдах санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх тохиолдолд уг хуульд хамаарахгүй байх, гүйцэтгэлийн баталгаа, гэрээний үнэ 5 хувь байсныг 3 хувь, тендерийн баталгаа 2 хувь байсныг 0.5 хувь, зүгшрүүлэх, тохируулах хугацааны барьцаа 5-10 хувь байсныг 5 хувь байхаар тогтоож, барьцааны хугацааг 4 жил байсныг 1 жил, тендерийг 30 хоногт зохион байгуулдаг байсныг ажлын 15 хоногт шийдвэр гаргахаар хуулийн төсөлд тусгажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 2022-06-09

Дэлхийн соронзон туйлын байрлал үе үе өөрчлөгддөг байна 2022-06-09

“Монгол улс дахь цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2022-06-09

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна 2022-06-09

Н.Түвшинбаяр: Монголын ард түмнээс бүгдээс нь уучлалт хүслээ 2022-06-09

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар зургаан хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ 2022-06-09

Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2022-06-09

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2022-06-09

Гадаадын иргэний оршин суух, хугацаа сунгах хүсэлтүүдийг цахимаар хүлээн авна 2022-06-09

Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нарыг зөрчлийн хэргээр шалгаж байна 2022-06-09

Өнөөдөр болох үйл явдлын тойм 2022-06-10