Ю.Алтантуяа БНСУ дахь Монгол сургуульд ажиллав.
БШУЯ-ны Цахим бодлого, статистикийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа БНСУ дахь Монгол сургуульд ажиллав.
Монгол Улсын БШУЯ-ны Цахим бодлого, статистикийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа 06 дугаар сарын 22-ны өдөр БНСУ дахь Монгол сургуульд ажиллав. Тэрээр Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцан захирал, багш нартай уулзан Монгол Улсын боловсролын салбарын шинэчлэл, боловсролын салбарын мэдээллийн сангийн хөгжил, шинэчлэл, esis.edu.mn, medle.mn систем, хичээлийн цахим контент боловсруулах тухай болон e-mongolia системээс авах мэдээллийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. 2013 оноос эхэлсэн боловсролын салбарын мэдээллийн сангийн шинэчлэлийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын 233,000, ерөнхий боловсролын сургуулийн 711,000, дээд боловсролын 198,000 нийт 1 сая гаруй суралцагчдын мэдээллийн сан бүрдээд байна.
Монгол сургуулийн багш нар цахим санд ажиллахад тулгарч буй асуудалдаа хариулт авч, санал солилцов. Мөн багш нар БНСУ-ын боловсролын салбарын туршлагыг судлан, мэдээлэл солилцон идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Уулзалт ажил хэрэгч халуун дотно болов.
Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.