ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос БНСУ-д идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, холбоодын зарим төлөөллийг хүлээн авч уулзав.
2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Элчин сайд Монгол иргэдийн төлөөлөлд хандан хоёр улсын харилцааны талаар товч мэдээлэл өгч, цаашид Монгол иргэдийн үүсэл санаачлагаар байгуулсан төрийн бус байгууллага, иргэдийн холбоодтой хамтран суугаа орондоо эх орноо сурталчлах, Монгол залуусын боловсрол, эрүүл мэндийн асуудалд анхаарч, соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.

Уулзалтад ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн мөн байлцав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.