Монгол Солонгос Улсын Боловсролын яам хоорондын хуралдаан болов.
Боловсролын яам хоорондын боловсролын салбарын дэд комиссын 3 дугаар хуралдаан болов.
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яам хоорондын боловсролын салбарын дэд комиссын 3 дугаар хуралдаан 6 дугаар сарын 23-ны ѳдѳр Сэжон хотноо болов. Хоёр улсын Боловсролын сайд нарын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн уулзалтаар боловсролын салбарын харилцаа хамтын ажиллагаа чухал болохыг нотлон захирлын түвшний зөвлөлдөх дэд комиссыг байгуулахаар тохирсон ба 2-р хуралдаан 2017 онд Улаанбаатар хотноо болсон. Хуралдаанд Монголын талаас БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа, Цахим бодлого, статистикийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын шинжээч Б.Энхбаяр, ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Гантулга, хөдөлмөрийн атташе Б.Оргил, БНСУ-ын талаас Боловсролын яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Ли Хэ Сүк тэргүүтэй албан тушаалтнууд оролцов. Хуралдааныг Монгол Улсын БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа, БНСУ-ын Боловсролын яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Ли Хэ Сүк нар ахлав.
Хурлаар боловсролын салбарт мэдээлэл, харилцаа, холбоо технологийг нэвтрүүлэх, дээд боловсрол, тэтгэлэгт хѳтѳлбѳрийн чадавхийг бэхжүүлэх замаар хүний нѳѳцийг хѳгжүүлэх, сургуулийн үдийн хоолны хѳтѳлбѳр, мэргэжлийн боловсрол, мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын тогтолцоо, монгол, солонгос судлал, багш солилцооны хѳтѳлбѳр, солонгос хэлний сургалтын сурах бичиг хамтран боловсруулах зэрэг асуудлаар харилцан санал солилцож, хамтран ажиллах чиглэлийг тохиролцон хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурав. Хоёр тал боловсролын салбарын хамтын ажиллагааны үндэс суурийг улам бэхжүүлж, найрсаг харилцааг дараагийн шатанд ахиулахыг хүсэж байгаагаа харилцан илэрхийлэв. Хоёр яам хоорондын боловсролын салбарын дэд комиссын 4 дүгээр хуралдааныг 2023 онд Монгол Улсад зохион байгуулахаар тохиров.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.