БНАСАУ-д 24 цагийн хугацаанд 2500 гаруй хүнээс халуурах шинж тэмдэг илэрсэн.

БНАСАУ-д 24 цагийн хугацаанд 2500 гаруй хүнээс халуурах шинж тэмдэг илэрсэн.

БНАСАУ-д өдөрт шинээр илрэх халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо 3000-аас доошилж буурсан талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөөдөр мэдээлжээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2500 гаруй хүнээс халуурах шинж тэмдэг илэрсэн байна. 

Харин халдвараар нас барсан тохиолдлын талаар мэдээнд дурдаагүй байсан бөгөөд зургаадугаар сарын 15-ны байдлаар 73 хүн нас барсан нь халдварын нийт тохиолдлын 0.002 хувьтай тэнцэж байжээ.

БНАСАУ-д дөрөвдүгээр сарын сүүлээс хойш илэрсэн халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо даваа гаргийн 18:00 цагийн байдлаар 4.75 сая давснаас 99.9 хувь нь эдгэрч, 4620 өвчтөн эмчлүүлж байна гэж “KCNA” мэдээллээ.

Тус улсад өдөрт халуурах шинж тэмдэг илэрсэн хүний тоо тавдугаар сарын 15-нд хамгийн олон буюу 392 920-д хүрснээсээ хойш буурсаар байгаа бөгөөд зургаадугаар сарын 24-нөөс хойш 10 мянгаас доошилж буурч байна.

Хоёр жил гаруйн турш коронавирусний халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгдсээр ирсэн БНАСАУ “COVID-19” халдварын анхны тохиолдол илэрсэн талаар тавдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор мэдээлсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ хууль бус иргэдийг албадан гаргах ажлыг дахин хэрэгжүүлж эхэлсэн 2022-06-30

БНСУ, Япон, АНУ-ын удирдагчидын уулзалт болов 2022-06-30

БНСУ Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өргөн барьжээ 2022-07-01

БНАСУ "Долоогийн бүлгийн" орнуудад хариу мэдэгдэл хийжээ 2022-07-03

БНСУ цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудын жагсаалтыг тэргүүллээ. 2022-07-03

БНАСАУ-д 24 цагийн хугацаанд 2500 гаруй хүнээс халуурах шинж тэмдэг илэрсэн. 2022-07-05

БНСУ АСЕАН-ы гишүүн орнуудын кибер аюулгүй байдлын хурлыг зохион байгууллаа 2022-07-05

БНСУ-ын “BLACKPINK” хамтлаг шинэ цомгоо гаргана. 2022-07-06

БНСУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ өдөөн хатгасан тохиолдолд шуурхай хариу авахыг цэргийнхэндээ тушаажээ. 2022-07-06

БНСУ, Вьетнам хоёр талын худалдааг 100 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна. 2022-07-07

БНСУ-ын “Samsung Electronics” компанийн орлого түүхэндээ хоёрдугаарт бичигдэх хэмжээнд хүрэв 2022-07-07