БНСУ АСЕАН-ы гишүүн орнуудын кибер аюулгүй байдлын хурлыг зохион байгууллаа
АСЕАН-ы гишүүн орнуудын Батлан хамгаалахын найман сайд нарын уулзалтын кибер аюулгүй байдлын шинжээчдийн ажлын хэсгийн наймдугаар удаагийн хурал энэ сарын 5-наас 6-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна хэмээн БНСУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэв.
Мягмар гарагт 18 орны төлөөлөгчид кибер аюул заналхийллийг хамтдаа даван туулах, кибер аюулгүй байдлын хүчийг бэхжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэнэ.
БНСУ энэ оны 10 дугаар сард зохион байгуулагдах ес дэх удаагийн хурлын үеэр гишүүн орнуудын дунд анх удаагаа хил дамнасан кибер аюулгүй байдлын сургуулилтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тиймээс энэ удаагийн хурлаар тус сургуулилтын төлөвлөгөөг мөн хэлэлцэх аж.
Уг зөвлөлдөх механизм нь 2016 онд байгуулагдсан бөгөөд АСЕАН-ы 10 орон болон БНСУ, АНУ, БНХАУ, Япон, ОХУ, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсууд багтдаг.
Гишүүн орнууд нь кибер аюулгүй байдлын стратеги, бодлогоо хуваалцаж, олон улсын эрх зүйн анхаарал татах сэдвүүдээр хэлэлцэж, үндэстэн дамнасан сургуулилт зэрэг ажлуудыг хийнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.