БНСУ-ын “BLACKPINK” хамтлаг шинэ цомгоо гаргана.
БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BLACKPINK” охидын хамтлаг ирэх сард шинэ цомгоо гаргахаар болсон талаар тус хамтлагийн менежментийг хариуцдаг агентлаг өнөөдөр мэдээлжээ.
“BLACKPINK” шинэ цомгийн бичлэгийнхээ сүүлийн шатанд ороод байна. Хамтлагийн гишүүд шинэ клипний зураг авалтаа энэ сардаа багтаан эхлүүлж, наймдугаар сард шинэ дуунуудаа цацна” гэж “YG” энтертайнментын мэдэгдэлд дурджээ.
“YG” шинэ цомгийн талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч хамтлаг нэрийн хуудас болсон хөгжмийн хэв маягаа илэрхийлсэн олон уран бүтээлийг туурвихад ихээхэн цаг хугацааг зориулж байгааг онцолсон байна.
Мөн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй хамтлаг энэ оны эцэс гэхэд “K-pop” охидын хамтлагийн хувьд хамгийн том аялан тоглолтыг хийж, олон улсын шүтэн бишрэгчдэдээ уран бүтээлээ толилуулна гэж тус энтертайнмент мэдээлжээ.
“BLACKPINK” хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сард “The Album” нэртэй анхны бүрэн хэмжээний цомгоо гаргаж байсан бөгөөд үүнд “Lovesick Girls”, “How You Like That” зэрэг өмнө нь цацсан дуунууд нь багтсан байсан юм.
Энэхүү цомог нь 1.4 сая гаруй хувь борлуулагдсанаар борлуулалт нь нэг сая давсан “K-pop” охидын хамтлагийн анхны цомог болжээ. Мөн дэлхийн зах зээлд өндөр амжилт үзүүлж, “Billboard”-ын шилдэг 200 цомгийн жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.