“THE HU” дурсгалын зоос гаргалаа

“THE HU” дурсгалын зоос гаргалаа

Монголбанкны Эрдэнэсийн сангаас Монгол Улсын болон олон улсын ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг.

Энэ хүрээнд урлаг, спортын алдартнууд цувралын үргэлжлэл болгон “THE HU” гурван төрлийн дурсгалын мөнгөн зоос эрхлэн гаргаад байна. Тус дурсгалын зооснуудыг сүүлийн үеийн smartminting технологиор урлаж, хэсэгчлэн алтаар бүрснээрээ онцлогтой. Хамтлагийн гишүүдийн зураг бүхий дурсгалын зоос нь 3 унцийн жинтэй 65 мм диаметртэй, Хүннү гүрэн болон хамтлагийн логотой дурсгалын зоос нь 2 унцийн жинтэй 50 мм диаметртэй болно.

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг нь Монгол Улсын нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон бөгөөд уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий "Хүннү" рок гэх урсгалыг бий болгоод байна.  

Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байна.

 

Нэр             THE HU - Гишүүд

Он               2020

Металл       Мөнгөн зоос

Жин            93.3 грамм

Диаметр     65 мм

Цуврал       Урлаг, Спорт

 

Нэр             THE HU - Rock

Он               2020

Металл       Мөнгөн зоос

Жин            62.2 грамм

Диаметр     50 мм

Цуврал       Урлаг, Спорт

 

 

 

 

Нэр             THE HU - Хүннү

Он               2020

Металл       Мөнгөн зоос

Жин            62.2 грамм

Диаметр     50 мм

Цуврал       Урлаг, Спорт

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.