Улсын заан Д.Амгаад Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээлээ.

Улсын заан Д.Амгаад Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээлээ.

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулсны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасныг УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулан өглөө.

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын заан, үндэсний бөхийн дасгалжуулагч Дэндэвийн Амгаад Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээжээ. 

Түүнчлэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Жадамбын Баасандамбад Гавьяат багш цол хүртээсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.