Монгол, БНСУ-ын эрдэмтэд гадаад худалдааны талаар хэлэлцлээ
Монгол Улс, БНСУ-ын худалдааны өнөөгийн байдлаар талаар БНСУ-ын Дангүүгийн их сургуулийн монгол судлалын худалдаа-маркетингийн тэнхим Монгол Улсын ХҮИС -ийн эрдэмтэн судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Хурлаар хоёр орны худалдаа, тээвэр зуучлал ачаа тээвэрлэлтийн давуу болон сул талууд, мөн татвар, хөрөнгө оруулалтын талаар ХҮИС-ийн профессор Н.Отгонсайхан илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Монгол Улс БНСУ нь хэл соёл, түүх антропологийн хувьд нягт холбоотой. Хоёр орны хоёр талт худалдааны хэмжээ талуудын хүссэн хэмжээнд хүрэхгүй, учир дутагдалтай байгаа талаар хэлэлцэв. Хуралд Монгол Улсын бизнесийн талаар МҮХАҮТ-ын бодлого, стратегийн газрын дарга Ж.Оюунчимэг танилцуулсан бол хоёр орны хоорондын ачаа тээвэрт тулгамждаж буй асуудлаар “Land Bridge LLC” компанийн худалдааны менежер М.Ган-Эрдэнэ мэдээллээ.
Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар зөвшөөрснөөс хойших 1990-2019 онд 113 орноос гадны нийт 1 5000 орчим ААН Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчаар бүртгэгдсэн байна. Гадаадын хөрөнгө оруулагч ААН-үүдийн 50 хувийг БНХАУ, 17 хувийг БНСУ, 6 хувийг ОХУ гэсэн 3 улс, нийтдээ 73 хувийг эзэлжээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.