БНСУ-ын виз олгох журам
1. Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын тухай
- БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.
- 1) БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах
- 2) Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцаан олгох
- 3) БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах
- KVAC (Виз мэдүүлгийн төв) болон Төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь БНСУ-ын ЭСЯ-наас зөвшөөрсний дагуу үйлчилгээний хураамж авах болно. Виз мэдүүлгийн төв: 55000 төгрөг Төлөөлөн гүйцэтгэх байгууллага: 55000 + 9000 төгрөг
- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах юмуу визтэй холбоотой ЭСЯ-ны зааврыг зөрчсөн тохиолдолд ЭСЯ-наас захиргааны арга хэмжээ авна.
- Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар үйлчлүүлэхдээ шаардлагагүй бичиг баримт шаардах, үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах, бүрдүүлэх материалын талаар тодорхой бус тайлбар өгөх зэрэг үйлчилгээг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд иргэд санал хүсэлтээ ЭСЯ-нд тодорхой мэдэгдэнэ үү.
A. Passport Express International
- Байршил: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Stadion Orgil, Махатма Гандигийн гудамж, 37-р байр 1-р давхар (ЭСЯ-ны дэргэд Хурд хорооллын ойролцоо)
- Утасны дугаар : (976)7777-0152
- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
B. Монгол - Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг
- Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, Sky Plaza 1-р давхар
- Утасны дугаар : (976) 7012-4909
- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
C. Hang-Mong Law
- Байршил: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, S-Mart Centre 601 тоот
- Утасны дугаар : (976) 9800-3005,3007
- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
D. Chinggis Global
- Байршил: Баянзүрх дүүрэг, И-Март Чингис салбарын хойно "North Center"-ийн 101 тоот
- Утасны дугаар : (976) 9916-6177, (976)-11-32-1770, (976) 7016-6177
- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~12:30, 13:30-18:00
E. Mongol Namshin
- Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга
- Утасны дугаар : (976) 7014-3332
- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
F. GH&F
- Байршил: Баянгол дүүрэг, 14-р хороо, VIP төв 510 тоот(Хорооллын Номин их дэлгүүрийн ард)
- Утасны дугаар : (976) 7722-7700, (976) 7722-7744
- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
G. Mongol News
- Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)
- Утасны дугаар : (976)11-31-8988
- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
H. TECKM
- Байршил: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Сүнжин Гранд зочид буудал С байр 205-208 тоот
- Утасны дугаар : (976)7015-8288
- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
I. Bambai Security Service(‘18.7.27~)
- Байршил: Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж, 32 тоот, өөрийн барилга
- Утасны дугаар : 7000-9696, 7000-4949
- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
J. Dido(‘18.7.27~)
- Байршил : Сансар, Хоум плазагийн зүүн талд UB SUITES зочид буудлын 1 давхар
- Утасны дугаар : 7763-0000(Зөвлөгөө)
- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
K. Виз мэдүүлгийн төв (KVAC, ‘20.3.16~)
- Байршил : Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Шинэ Сонголт их дэлгүүрийн 8 давхар
- Утасны дугаар : 7766-8888
- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~16:30
- Вэб хуудас : www.visaforkorea.mn
2. Виз мэдүүлэх журмын танилцуулга (1-р шат) : Визний анкетыг бөглөх
Анкетын загварыг Элчин сайдын яамны цахим хуудас болох ( http://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/list.do ) мөн төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авах боломжтой.
- Анкетыг заавал солонгос эсвэл англи хэлээр бөглөх (Овог нэрийг заавал англиар бичнэ).
- Хэрэв : БНСУ-ын цагаачлалын албанаас виз олгохыг зөвшөөрсөн дугаар авсан тохиолдолд тусгай анкет бөглөх ба хураамж мөн гадаад паспорт (хуулбар)-ын хамт Төлөөлөн гүйцэтгэх байгууллага болон Виз мэдүүлгийнд төвд мэдүүлнэ.
(2-р шат) : Виз мэдүүлэхэд шаардлагатай материал
- Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журамтай танилцан өөрийн зорилгод нийцэх ангилалын дагуу бичиг баримтаа бүрдүүлнэ.
- Анхаарах зүйл: Монгол хэл дээрх бүх бичиг баримтыг солонгос хэлрүү хөрвүүлсэн байх.
- Нийгмийн даатгалын дэвтэр болон хадгаламжийн дэвтрийн хуулбарыг орчуулах шаардлагагүй.
(3-р шат) : Бүртгэлийн хураамж
Цахимаар шилжүүлэг хийх боломжгүй ба төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлнө.
Виз шалгах хураамж
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн нэг удаагийн виз : Хураамжгүй
- Оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз : 60USD
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн хоёр удаагийн виз : Хураамжгүй
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн олон удаагийн виз : Хураамжгү
(2012 оны Монгол – Солонгосын визний нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээрийн дагуу 2012 оны 10-р сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол иргэдийн 90 хүртэлх хоногоор зорчих визний хураамжаас чөлөөлсөн.)
Хураамж нь виз олгох хураамж биш визний материалыг шалгах хураамж учраас виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу.
(4-р шат) : Виз мэдүүлэх (Виз мэдүүлгийн төв, Төлөөлөн гүйцэтгэх байгууллага)
(5-р шат) : Ярилцлага
- Гэрлэлт (F-6)–ийн виз мэдүүлэгч болон ярилцлаганд орох шаардлагатай гэж үзсэн виз мэдүүлэгч ярилцлаганд орно
- Ярилцлагын цагийг утсаар мэдэгдэнэ
- Ярилцлагын үед бүртгэлийн дугаар болон биеийн байцаалтыг авчирна
(6-р шат) : Гадаад паспортыг буцаан олгох
- Виз олгох хугацааны хувьд энгийн виз ажлын 10 хоног, гэрлэлтийн виз 1 сар шаардагдана
- Виз олгогдсон тохиолдолд цахим виз олгогдох бөгөөд гадаад паспорт тодорхойлолтын хамт виз мэдүүлэгчид олгоно
- Виз олгохоос татгалзсан тохиолдолд БНСУ-ын хууль тогтоомжийн дагуу гадаад паспортыг буцаан олгоно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.