О.Төгс-Эрдэнэ өсвөрийн ААШТ-ээс алтан медаль хүртлээ
Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн -71 кг жинд Монголын тамирчин О.Төгс-Эрдэнэ анхны алтан медаль хүртжээ.
Тэрбээр огцом өргөлтөөр 81, 84, 89 түлхэлтээр 101, 108, 112 кг захиалсан ба 112 кг-г өргөж чадаагүй ч бусдыгаа тэргүүлсэн юм. Азийн аваргын хүрэл медальтай түүний араас Узбекистан, Казахстаны тамирчид удаалжээ.
Харин тус тэмцээний Монгол Улсын хоёр дахь медаль буюу хүрэл медалийг Б.Хонгорзул охин хүртсэн юм. Түүний хувьд Залуучуудын азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай бөгөөд ийнхүү хүрэл медалийг хүртсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.