Цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх байрны мэдээллийг авч байна

Цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх байрны мэдээллийг авч байна

БШУЯ-ны хамтарсан ажлын хэсэг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 92 барилгатай газар дээр нь очиж танилцан, 56 байрыг стандартын шаардлага хангаж байна гэж үзэн сонгосон байна. Түрээсийн 56 байрын 17 нь Баянзүрх дүүрэгт байрлаж байгаа ажээ. Тус түрээсийн байруудад 1277 хүүхдийг хамруулах тооцоо судалгааг гаргажээ.

Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах 90 болон 75 хүүхдийг хамруулах хүчин чадалтай хоёр түрээсийн байртай өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд болон бусад албаны хүмүүс танилцлаа. Тус байруудад 256 дугаар цэцэрлэгийн салбар бүлгүүд хичээллэх юм.

Иргэн, аж ахуйн нэгжүүд цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны мэдээллээ Боловсролын Ерөнхий газарт ирүүлэх боломж нээлттэй хэвээр байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.