Ц.Орхон БНСУ-ын лигт тоглохоор боллоо

Ц.Орхон БНСУ-ын лигт тоглохоор боллоо

БНСУ-ын эмэгтэйчүүдийн волейболын лигийн драфтын буюу шинэ тамирчид сонгон элсүүлэх ажиллагаа өнөөдөр боллоо. Тус лигийн “AI PEPPERS” баг хоёр тоглогч авсны нэг нь “Mokpo” сургуулиас сонгогдсон Ц.Орхон байлаа.

Солонгосын лигийн энэ жилийн драфтад 49 тоглогч бүртгэснээс Ц.Орхон 1 дүгээр тойргийн тэргүүн сонголтоор нэрлэгджээ. 195 см өндөртэй тэрбээр голын хаагчийн байрлалд тоглодог. Дөнгөж 18 настай залуу тамирчин юм. 2019 оны лигт “Алтайн барс” багаас 15 настайдаа тоглож байв. Дараа нь БНСУ-ыг зорьж суралцах болсон юм.

Түүний нэгдсэн “AI PEPPERS” баг лигийнхээ хамгийн залуу клуб. 2021 онд үүсгэн байгуулагдаж БНСУ-ын лигт эхний жилээ оролцоод байна. Тамирчдын хувьд ч маш залуу шинэ баг юм. Багийн хамгийн өндөр тоглогч нь өнгөрсөн жил Унгараас ирсэн легионер, 192 см өндөр Элизабет Варга байсан. Харин одооноос Ц.Орхон хамгийн нуруулагч тоглогч нь боллоо. Учир нь солонгос тоглогчдоос 184 см Жи Мин-киеон хамгийн өндөр нь юм байна.  

Гуанжу хотын энэ багийг эзэмшигч, хөрөнгө оруулагч байгууллага нь “Pepper Savings” банк аж. Мөн Гуанжу хот 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ, 2015 оны Дэлхийн универсад наадам, 2019 оны усан спортын ДАШТ зэрэг спортын дэлхийн томоохон тэмцээн уралдаан, тоглолтыг хүлээн авч зохион байгуулж байсан спортын хөгжил өндөр, нийт 1.4 сая хүн амтай томоохон хот билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын гадаад хэргийн сайд Пак Жин-ий айлчлал өндөрлөлөө 2022-08-31

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ томиллоо 2022-08-31

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ажлаа хүлээн авлаа 2022-08-31

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд - 2022” зохион байгуулагдана 2022-09-01

БНСУ-ын хил нэвтрэхээс өмнө шинжилгээ өгөх журмыг цуцална 2022-09-01

Ц.Орхон БНСУ-ын лигт тоглохоор боллоо 2022-09-06

Уналт таталтын эмийг эрүүл мэндийн даатгалаас 100% хөнгөлдөг боллоо 2022-09-07

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ын төсөлд хоёр хөрштэй хамтарч ажиллах бүрэн боломжтой 2022-09-08

Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авахаар боллоо 2022-09-08

У.Хүрэлсүх: Монгол инженер, монгол залуусын хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартын төмөр замтай боллоо 2022-09-09

БНСУ, МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ 2022-09-10