БНСУ-ын гадаад хэргийн сайд Пак Жин-ий айлчлал өндөрлөлөө
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин 2022 оны наймдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн.
Түүний айлчлал өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны өдөр өндөрлөж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун тэргүүтэй албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордуулав.
Айлчлалын хүрээнд Пак Жин Сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.