“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд - 2022” зохион байгуулагдана

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд - 2022” зохион байгуулагдана

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд  зохион байгуулах гэж байна.

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийн үеэр Солонгосын соёл урлагийн төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулах юм. Тухайлбал, есдүгээр сарын 2-ны өдөр БНСУ-ын алдартай уран бүтээлчдийн тоглолт, урлаг соёлын дээжээс толиулуулж, “Little forest” киног үзүүлнэ. Есдүгээр сарын 3-ны өдөр зорин ирсэн хүн бүр оролцох боломжтой “OPEN MIC” болон “OX” асуулт, хариултын тэмцээн зохион байгуулна. Есдүгээр сарын 4-ний өдөр БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч өөрийн гараар Солонгос үндэсний хоол (K-Food) хийж амталгаа явуулна. Өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүд сурталчилгааны асрыг нээж,  хөнгөлөлт урамшууллыг үзүүлэх юм.

Түүнчлэн Солонгосоос Make-up Artist ирж K-Beauty Make Up шоу зохиохоор төлөвлөжээ. Та бүхнийг “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022” өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ, Монгол Улс газрын ховор элементийн нийлүүлэлтийн талаар нягт хамтран ажиллахаар тохиролцлоо 2022-08-30

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. 2022-08-31

БНСУ-ын гадаад хэргийн сайд Пак Жин-ий айлчлал өндөрлөлөө 2022-08-31

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ томиллоо 2022-08-31

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ажлаа хүлээн авлаа 2022-08-31

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд - 2022” зохион байгуулагдана 2022-09-01

БНСУ-ын хил нэвтрэхээс өмнө шинжилгээ өгөх журмыг цуцална 2022-09-01

Ц.Орхон БНСУ-ын лигт тоглохоор боллоо 2022-09-06

Уналт таталтын эмийг эрүүл мэндийн даатгалаас 100% хөнгөлдөг боллоо 2022-09-07

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ын төсөлд хоёр хөрштэй хамтарч ажиллах бүрэн боломжтой 2022-09-08

Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авахаар боллоо 2022-09-08