Автобуснаасаа хоцорч, дагаж гүйсэн хүүхдийг дайраад, орхиж явсан осол гарлаа.

Автобуснаасаа хоцорч, дагаж гүйсэн хүүхдийг дайраад, орхиж явсан осол гарлаа.

Автобуснаасаа хоцорч, дагаж гүйсэн бага насны хүүхдийг дайраад, орхиж явсан осол гарлаа.

Өнөөдөр /2022.10.05/ нийтийн тээврийн жолоочийн гаргаж буй увайгүй үйлдэл бүхий бичлэг олон нийтийн сүлжээг шуугиулж байна. Тус бичлэгт сургуулийн насны нэгэн хүүхдийг хажууд нь гүйсээр байхад нь орхиж явсан автобусны жолооч гарах бөгөөд тус автобус нь "Блюбус" ХХК-ийн 4-071 дугаартай нийтийн тээвэр байгаа юм.

"Блюбус" ХХК нь өмнө нь "Автобус II" бааз байсан бөгөөд 2011 онд хувьчлагдаж, "Хера холдинг" ХХК-д шилжсэн байна. Тус автобус компанийн ажилтан эмэгтэй М гэгч тус үйлдлийг гаргасан бөгөөд тус бичлэг тавдугаар сард болсон үйл явдлынх ажээ. Автобусыг дагаж гүйх охины хувьд 9 настай бөгөөд энэхүү үйл явдлаас болж гар нь хугарч, зөөлөн эдийн гэмтэл оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Харин жолооч эмэгтэйн хувьд цагдаагийн байгууллагад хоёр сар гаруйтай хугацаанд шалгагдаж, хуулийн хариуцлага хүлээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.