АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТАНД ӨРТСӨН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ТУХАЙ

АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТАНД ӨРТСӨН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ТУХАЙ

АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТАНД ӨРТСӨН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ТУХАЙ

БНСУ-дахь ХНХҮТ-ийн зүгээс ажлын байран дээрээ ажил олгогчийн дарамтанд өртсөн Монгол улсын иргэний асуудлаар Гёнги мужийн Гуанжү хотын Цагдаагийн газрын эрүүгийн хэрэг  мөрдөн байцаах хэлтсийн 4-р албанаас тодруулахад дээрх хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгааг дурдаад тус хэрэгт холбогдсон монгол иргэд одоогийн байдлаар цагдаагийн байгууллагатай холбоо тасарсан байгаа бөгөөд ямартай ч энэ асуудалд нухацтай хандаж, дотоод гадаадын иргэн гэж үл ялгаварлан асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн юм. 
Дээрх иргэн нь хөдөлмөрийн харилцаанд оролцох явцдаа ажлын байрны дарамтанд өртсөн тул манай байгууллагын зүгээс ажлын байрны дарамт болон мөн түүнчлэн тухайн иргэнд хэрвээ олгогдоогүй цалингийн асуудал байх аваас БНСУ-ын Хөдөлмөрийн стандарт хуулийн дагуу шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой бөгөөд цаашлаад хууль хяналтын байгууллагад үнэгүй өмгөөлөгчөөр хангах тал дээр дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой юм.   
Мөн манай байгууллага нь зөвхөн хөдөлмөрийн гэрээт иргэд төдийгүй Солонгос улсад оршин сууж буй нийт монгол иргэд өөрөөр хэлбэл визний төрөл ангилал ялгалгүй, хууль бусаар оршин сууж буй иргэддээ ч олгогдоогүй цалин, үйлдвэрийн осол зэрэг оршин суухтай холбоотой бүхий л асуудалд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлээд зогсохгүй Солонгос улсын хууль хяналтын байгууллагад иргэдийн гомдлыг барагдуулахад БНСУ-ын Хууль Зүйн Яамны харьяа Хууль зүйн туслалцаа үзүүлэх Хэрэг эрхлэх Газартай хамтран ажиллаж байна.  

Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв https://www.facebook.com/mklspc

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрүүдэд ажиллалаа 2022-10-17

АН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ дахь МАН-ын бүлэгт шаардлага хүргүүллээ. 2022-10-18

П.Сайнзориг: Би нэг ч хүний нэр дурдаагүй шүүмж бичсэн. 2022-10-18

УИХ-ын ХМОНХХ-ийн дарга Б.Эрдэнэбаяр ёсзүйн хариуцлага хүлээж чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ 2022-10-19

Монгол Улсад ВИЗГҮЙ ЗОРЧИХ орнууд 2022-10-19

АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТАНД ӨРТСӨН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ТУХАЙ 2022-10-19

“Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд” жүжгийг өнөөдөр тоглоно. 2022-10-19

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана 2022-10-19

Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна 2022-10-20

И-пасспорт нэвтрүүлснээр хил нэвтрэх хугацаа 15 секунд болно 2022-10-20

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгана 2022-10-20