Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгана

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгана

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс татан буулгах шийдвэрийг гаргалаа.

Тус байгууллагыг татан буулгаснаар 800 орчим хүн яамдад хуваарилагдаж, 300 хүнийг цомхотгохоор болж байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “МХЕГ-ыг татан буулгаж, салбарын хяналтын үйл ажиллагааг шалгалтыг салбарын яамдад хариуцуулна. Салбарын яамдаар дамжуулаад хүний эрүүл мэнд, амь настай холбоотой онцгой болон тусгай чиг үүргээс бусад боломжит чиг үүргийг хувийн хэвшил, ТББ-аар гүйцэтгүүлэх чиглэлийг барьж ажиллана.

Энэ хүрээнд 300 орчим орон тоо хэмнэнэ.

Уг байгууллага байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаанд тодорхой үүрэг гүйцэтгэн ажиллаж ирсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага 1600 алба хаагчтай үйл ажиллагаа явуулахаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1400 байцаагч хяналтын үйл ажиллагаа явуулж буй нь ил болсон.

Төр давхардсан хяналтаар хүндрэл учруулж байна хэмээн иргэдээс гомдол ирдэг. Үүний шалтгааныг бид олж харсан. Санхүүгийн зэрэг хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага давхар хийж байна. Энэ нь олон нийтэд хүнд суртлыг үзүүлэх шалтгаан болсон гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нийт 26 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг.

Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулна. Энэ нь яам, тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавих юм” хэмээн мэдээллээ..

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТАНД ӨРТСӨН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ТУХАЙ 2022-10-19

“Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд” жүжгийг өнөөдөр тоглоно. 2022-10-19

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана 2022-10-19

Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна 2022-10-20

И-пасспорт нэвтрүүлснээр хил нэвтрэх хугацаа 15 секунд болно 2022-10-20

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгана 2022-10-20

МХЕГ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна 2022-10-20

Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагт ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлж байж хотын төвлөрлийг бууруулна 2022-10-20

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ 2022-10-20

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 2022-10-20

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг томиллоо 2022-10-21