“Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд” жүжгийг өнөөдөр тоглоно.
БНСУ-д Монгол Улсын 36950 иргэн оршин сууж байгаагаас 16301 нь хууль бусаар оршин суудаг байна. Харин буриадууд БНСУ-д хэрхэн амь зуудаг бол?
Буриадаас хууль бусаар цагаачлан ажиллаж, амьдардаг Солонгос дахь иргэдийн тухай өгүүлэх “Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд” жүжгийг өнөөдөр /2022.10.19/ СТӨ-нд 19:00 цагт ганцхан удаа тоглоно.
ОХУ-ын Буриад улсын Намсрайевын нэрэмжит Драмын эрдмийн театр Монгол Улсад аялан тоглолт хийж байгаа билээ. Тус театрын уран бүтээлчид аравдугаар сарын 17-20-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордон болон Соёлын төв өргөөнд тоглоно.
“Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд” жүжгийн тухай
...Хэн нэгэн өр төлбөрөө төлөхийг хүсдэг, хэн нэгэн найдваргүй байдал, ядуурлаас зугтдаг, хэн нэгэн хувийн амьдралаа зохицуулах итгэлээр явдаг. Шаргуу хөдөлмөр болоод түүний зэрэгцээ цагаачлалын албанд баригдах вий гэсэн айдас хүйдэс, аз жаргалтай, баян чинээлэг амьдралын мөрөөдөл л тэднийг нэгтгэдэг.
Эх орноосоо хол байхад бүх зүйл эхэндээ сайхан санагдах ч тийм ч амархан биш.
«Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд» жүжиг нь сүүлийн 20 жилийн янз бүрийн хугацаанд Солонгост ажиллаж байсан буриад хууль бус цагаачдын бодит түүхээс бүтсэн уран бүтээл юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.