Монголын 3 шатарчин сонирхогчдын “Дэлхийн аварга” боллоо

Монголын 3 шатарчин сонирхогчдын “Дэлхийн аварга” боллоо

Шатар сонирхогчдын ДАШТ-д өрсөлдсөн Монголын баг тамирчдаас дэлхийн 3 аварга цолтон төрж Монголынхоо шатрын түүхэнд нэгэн шинэ алтан хуудас нэмлээ.

Мальта улсын Мелльеха хотноо 2022 оны 10 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд "Шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж өчигдөр дүнгээ гарган, шагналаа гардууллаа .

Энэ жилийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдаас W 1700 ангилалд Э.Маргадгуа, U 1700 ангилалд С.Төгөлдөр, U 2000 ангилалд Н.Содбилэгт дэлхийн аварга болж алтан медаль, цом хүртлээ.  

Дэлхийн аварга цолыг W 1700 ангилалд хүртсэн ABChess академийн тамирчин Э.Маргадгуа 9 өргөөс 8.5 оноо авч нэг тойргийн өмнө түрүүлэх болзолоо хангасан

Мөн дэлхийн аварга цолыг U 2000 ангилалд хүртсэн ABChess академи, Монполимет группын тамирчин Н.Содбилэгт 9 өргөөс 9.0 хожил авч нэг тойргийн өмнө бас л түрүүлэх болзолоо хангасан.

Харин дэлхийн аварга цолыг U1700 ангилалд хүртсэн Өмнөговь аймгийн тамирчин С.Төгөлдөр 9 өргөөс 7.5 оноотой аваргын цом өргөлөө.

Түүнчлэн U 1700 ангилалд өрсөлдсөн Өмнөговь аймгийн тамирчин Б.Отгонбаяр эцсийн мөч хүртэл тэмцээнийг тэргүүлж байсан ч сүүлийн өрөгт хожигдож 4 дүгээр байр эзэллээ.

Сонирхогчдын ДАШТ-д баг тамирчдаа амжилттай ахалж оролцсон спортын мастер Г.Оргил болон ур, ухаанаа сорин оролцсон хүүхдүүдээ хариуцан арын албанд ажилласан эцэг эхчүүддээ Монголын шатрын холбоо болон нийт шатар сонирхогчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж баяр хүргэж байна.

Дэлхийн аварга цол хүртсэн шатарчид маань дараах цолны болзлуудыг биелүүлжээ. Тодруулбал, Н.Содбилэгт /FM/ДШХМ, С.Төгөлдөр /CM/, Э.Маргадгуа WCM цолны болзол тус тус хангасан байна.

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас спортын мастер Г.Оргил /AGM/ тэргүүтэй /Н.Содбилэгт/CM/, Б.Отгонбаяр, С.Төгөлдөр /AIM/, Э.Маргадгуа/ 5 шатарчин өрсөлдсөн.

Шатар сонирхогчдын ДАШТ бол монголчуудын жил бүр өндөр амжилт гаргасаар ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд түүхийн хуудсыг сөхвөл дараах шатарчид дэлхийн аварга цолуудыг хүртэж байжээ.

Хамгийн анх 2011 онд GM С.Билгүүн дэлхийн аварга болсон бол 2011 онд WFM Б.Ану, 2013 онд WFM Б.Янжинлхам, 2014 онд FM Г.Мөнхбаяр, 2016 онд FM Э.Хулан /2 төрөлд аварга/, 2017 онд WIM Б.Баярмаа, 2018 онд WIM Б.Баярмаа, 2019 онд WFM Б.Халиун, 2019 онд FM Б.Амарсайхан нар хүртсэн байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д тэтгэлгээр 30 сурагчийг суралцуулахаар боллоо 2022-10-27

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү-тэй уулзлаа 2022-10-28

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч И Чан Ён-той уулзлаа 2022-10-29

Г.Занданшатар: БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна 2022-10-30

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ 2022-10-30

Монголын 3 шатарчин сонирхогчдын “Дэлхийн аварга” боллоо 2022-10-31

Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт боллоо. 2022-10-31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д эмгэнэл илэрхийлэв. 2022-10-31

У.Хүрэлсүх: Мэдээллийн технологийн компаниудыг бүх талаар дэмжинэ 2022-10-31

Зүүн Өмнөд Азийн улсууд руу зорчихоор төлөвлөж буй иргэдэд зориулан сэрэмжлүүлэг гаргажээ 2022-11-02

"ЖАЙКА" Монгол Улсын боловсролын салбарт нийт 42 тэрбум иений хөгжлийн албан ёсны тусламж үзүүлжээ 2022-11-02