Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д эмгэнэл илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д эмгэнэл илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д эмгэнэл илэрхийлэв.

Эмгэнэлд,

“Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Итэвон хороонд болсон олон нийтийн арга хэмжээний үеэр олон арван хүний амь эрсдэж, харамсалтай үйл явдал болсонд Танд болон Танаар дамжуулан найрсаг Солонгосын ард түмэнд  гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Монголчууд бид манай стратегийн түнш, дотны анд Бүгд Найрамдах Солонгос Улсын ард иргэдтэй энэ амаргүй цаг үед сэтгэл зүрхээрээ хамт байж, амь насаа алдсан иргэдийн гэр бүлд учирсан уй гашууг чин сэтгэлээсээ хуваалцаж байна.

Гүнээ хүндэтгэсэн,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч И Чан Ён-той уулзлаа 2022-10-29

Г.Занданшатар: БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна 2022-10-30

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ 2022-10-30

Монголын 3 шатарчин сонирхогчдын “Дэлхийн аварга” боллоо 2022-10-31

Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт боллоо. 2022-10-31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д эмгэнэл илэрхийлэв. 2022-10-31

У.Хүрэлсүх: Мэдээллийн технологийн компаниудыг бүх талаар дэмжинэ 2022-10-31

Зүүн Өмнөд Азийн улсууд руу зорчихоор төлөвлөж буй иргэдэд зориулан сэрэмжлүүлэг гаргажээ 2022-11-02

"ЖАЙКА" Монгол Улсын боловсролын салбарт нийт 42 тэрбум иений хөгжлийн албан ёсны тусламж үзүүлжээ 2022-11-02

Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн нислэг цуцлагдсан 2022-11-02

ЗГ: “Засгийн газрын авто бааз”-ыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгов 2022-11-02