Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ
БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт өчигдөр орой /2022.10.29/ Хэллоуины баярын арга хэмжээний үеэр шахцалдаан үүсэж, 151 хүн нас барсан.
Дэлхий нийтийг цочроож буй энэ үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийллээ.
Тэрбээр "Сөүл хотын Итэвонд болсон харамсалтай үйл явдалд Монгол Улсын нэрийн өмнөөс БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ эмгэнэлт үед бид та бүхэнтэй хамт байна" гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.