Х.Нямбаатар: БНХАУ ирэх сарын 8-наас боомтуудаа шат дараатай нээнэ

Х.Нямбаатар: БНХАУ ирэх сарын 8-наас боомтуудаа шат дараатай нээнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Монгол Улс, БНХАУ хооронд хил нээх асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ үеэр "Боомтын сэргэлтийн үндэсний зөвлөл сая БНХАУ-ын талтай цахим уулзалт хийлээ. Уг уулзалтын үеэр боомтын чиглэлээр явуулж буй бодлого, чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцсан. БНХАУ-ын Онцгой комиссын 144 дүгээр шийдвэрээр 2023 оны нэгдүгээр сарын 8-наас зорчигч тээврийн боомтыг шат дараатай нээхээр болсноо мэдэгдсэн. Тус шийдвэрийг шууд тэрхүү 8-ны өдрөөс хэрэгжинэ гэж ойлгох нь өрөөсгөл. Эхний ээлжинд Замын-Үүд-Эрээний боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх юм. Ингэхдээ бэлтгэл ажил хангагдсан тохиолдолд хил нээгдэнэ. Үүний дараа Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээнэ.

Манай улс хуурай газраар ӨМӨЗО-той 14 боомтоор хиллэдгээс 13 нь бараа солилцоо хийгддэг. Түүнчлэн Хавирга-Ар хашаатын боомтыг нээх асуудлаар санал солилцоход уг боомтыг нээхээр урд хөрш бэлтгэл ажлаа хангаж байгаа гэлээ. Агаарын тээврийн салбар ч мөн ялгаагүй бэлтгэл ажлууд хийгдэж байгаа гэсэн мэдээллийг өгсөн" гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Г.Занданшатар: Улсын хилийн халдашгүй байдал алдагдсан мэтээр мэдээлж буй нь ташаа явдал 2022-12-26

Б.Жавхлан: Хөрөнгийн бирж хувьцаа гаргаснаар төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох үйл явц эхэлж байна 2022-12-26

"The Hu" хамтлагийн хоёр дахь цомог дэлхийн шилдэг 50 цомогт багтжээ 2022-12-26

Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Гуяан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2022-12-26

Хакүхогийн зодог тайлах ёслол 5 сая иэнийн VIP тасалбартай 2022-12-26

Х.Нямбаатар: БНХАУ ирэх сарын 8-наас боомтуудаа шат дараатай нээнэ 2022-12-28

Засгийн газар энэ оны отгон хуралдаанаа хийж байна. 2022-12-28

Л.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулан нэмдэг жишигт шилжинэ 2022-12-28

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550000 төгрөгөөр тогтоосон 2023-01-02

Гурав дахь эзэмшлийн орон сууцанд Үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулна 2023-01-02

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд 2023-01-03