БНСУ-ын Ансон хотын иргэдийг айдаст автуулжээ 

БНСУ-ын Ансон хотын иргэдийг айдаст автуулжээ 

БНСУ-ын Ансонд хэрээн сүрэг цугларч, ялгадсаараа их хэмжээний хохирол учруулж байгаа нь тус хотын иргэдийг айдаст автуулж байгаа талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, хэрээний төрөл зүйлийн шувууд нь Солонгосоос өндөр өргөрөгт оршдог Орос, Хятад, Монгол зэрэг улсуудад амьдардаг, тэнүүлчин шувуу гэдгээрээ алдартай. Энэхүү урилгагүй хар хэрээнүүд Өмнөд Солонгосын Кёнги мужийн Сувон, Осан, Хвасон зэрэг хот суурин газруудад голчлон өвөлжиж ялгадсаараа их хэмжээний хохирол учруулж байсан ч саяхнаас Ансон хотын төвд гарч ирсэн байна.

Ийнхүү хүн ам ихтэй, шөнийн цагаар байшин барилга ихтэй хотын төвд голчлон гарч ирж байгаа нь хот суурин газар агаарын хэм өндөр, дулааны нөлөөнд автаж өвөлжиж байгаа гэж таамаглаж байна гэжээ.

Иймээс холбогдох албанаас гурван дроноор утасны шон дээгүүр нисэж, чанга дуу чимээ, гэрлээр тарааж байгаа аж.

Энэ талаар тус хотын албаны хүний мэдээллээр, "Дрон ашигласан нь хэрээг хөөхөд хамгийн үр дүнтэй арга байсан. Бид энэ газарт нэмэлт эргүүлүүд явуулж байнгын хяналт шалгалт хийж, хэрээг хөөх, устгах ажлыг үргэлжлүүлэн хийх болно" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.