БНСУ-ын итаевоны “сүнсний баяр”-ын осолтой холбоотой ДҮГНЭЛТ гарчээ
Өнгөрөгч 2022 оны аравдугаар сард БНСУ-ын Сөүл хот Итаевон дүүрэгт “Halloween” буюу сүнсний баяр тэмдэглэхээр цугласан маш олон хүн шахцалдааны улмаас ухаан алдаж, зүрх нь зогсож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ.
Тэгвэл уг ноцтой хэргийн шалтгааныг судлах Цагдаагийн тусгай бүлгийн зүгээс орон нутгийн захиргааны албан тушаалтнууд Сүнсний баярын жагсаалтай холбоотой төлөвлөгөө боловсруулаагүй, ослын үеэр шуурхай арга хэмжээ аваагүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тодруулбал, осол гарсан дүүргийн цагдаагийн газрын тэргүүн, захиргааны тэргүүн зэрэг 6 хүнийг саатуулсан бөгөөд тэднийг ажилдаа хайнга хандсан гэж буруутгажээ. Түүнчлэн 17 хүнийг хариуцлагад татах зөвлөмж гаргасны дотор Сөүл хотын цагдаагийн газрын даргын нэр оржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.